ОРХОН АЙМГИЙН БЯЛЗУУХАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА
Үзэл баримтлал
Хүүхэд төсөөлөл
туршлагадаа нийцсэн сонголт хийж өөрийн хэмнэлээр хөгжих,
тэдний хүсэл сонирхлыг татсан “Тоглонгоо суралцах” өргөө
байна .
Сургалтын
үндсэн зарчим
Бидний сургалт
үйл ажиллагаа нь хүүхэд тоглонгоо суралцах орчинг бүрдүүлж, өөрийн сонирхлоор
сонголт хийн шинээр олон зүйлд суралцах, хоорондоо чөлөөтэй хамтран
тоглох бие биенээсээ суралцах үйлийн орчинд тулгуурласан байна.
Бидний эрхэмлэх
зүйлүүд
- Ø Хүүхэд “Тоглонгоо суралцах “ явцдаа тааламжтай нөхцөлд хүсэл тэмүүлэлтэйгээр өөрийгөө нээж, боломжит цагт суралцах эзэн нь байна.
- Ø Эцэг эх нь хүүхдийнхээ сурч хөгжих орчинд дэмжигч, сайн дураараа тусладаг, ажиглагч, суралцагч, зөвлөгч нь байна.
- Ø Багш нь хүүхдийг аав ээж шиг нь хайрлаж, ойлгож, урамшуулж, байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг тэдний хамгийн дотны найз, туслагч, чиглүүлэгч нь байна.
- Ø Ажилтнууд нь хүүхдэд хайртай, багштай хамтран багаар ажиллах чадвартай, үр дүнтэй ажиллаж, ажлаа үнэлүүлж урам авдаг хөшүүргийн эзэн нь байна.
- Ø Удирдлага нь багш ажилтнууд, эцэг эхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэн шийдвэр гаргахдаа хамт олноороо хэлэлцэн тэдний санаа бодлыг төлөвлөлтөндөө тусган хэрэгжүүлэгч нь байна.
Орхон аймгийн Баян
- Өндөр сумын “ Хүрэнбулаг
“ багийн нутаг
дэвсгэрт оршин буй Бялзуухай цэцэрлэг нь анх 2014 оны 01 сарын 02
– нд 140 хүүхэд хүлээн авах хүчин
чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж
эхэлсэн ба одоо 27 багш , ажилчидтай 6 бүлэгт 210
– иад хүүхэд
сурч , хөгжиж байна.
Байгууллагын эрхлэгчээр М. Ариунжаргал, арга
зүйчээр Ч. Оюунцэцэг, эмчээр Л. Баярмаа, багшаар Б. Энхтуяа,М. Баярмаа, Н.
Гантулга, Б. Сарангэрэл, Б. Ихзаяа, Я.
Мягмарсүрэн, Ч. Туул, Г. Жүгдэрбадам нар ажиллаж байна.Боловсролын чанарын
шинэчлэлийн хүрээнд “ Ном” “ Авъяас” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж хүүхэд
нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр шинэлэг ажлуудыг улирал тутам
зохион байгуулж үр дүнд хүрэн ажиллаж байна.
No comments:
Post a Comment