Зөвлөгөө

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН СУДАЛГАА
Хүүхдийн хүмүүжилд тоглоом ихээхэн нөлөө үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон байна. Тоглоом нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, зөв хүмүүжилтэй болох, эрүүл, чийрэг, сэргэлэн цовоо өсөж, хүмүүжихэд нь ихээхэн чухал үүрэгтэй байдаг.
Мөн тоглоом нь хүүхэд мөлхөх,  явах, гүйх, харайх, авирах хөдөлгөөнд сургаж, дадлагажуулах, зориг самбаатай, тэсвэр хатуужилтай, өөрийн хүчинд итгэдэг болгох, аливаа зүйлсийн мөн чанар, өнгийг таньж мэдэх зэрэгт тус болохоос гадна бусад хүүхэдтэй ойртож нөхөрлөх, өөрийнхөө хөдөлгөөнийг залж сурах, янз бүрийн зүйлсийг тааварлах, авъяас сонирхлыг нь хөгжүүлэх зэрэгт тусалдаг байна.
ТОГЛООМЫГ ҮҮРЭГ ЗОРИУЛАЛТААР НЬ ДАРААХ БАЙДЛААР АНГИЛДАГ. ҮҮНД: 
  • Танин мэдэхүйн
  • Биеийн хөгжил
  • Хөдөлгөөнийг хөгжүүлэх
  • Орчин тойрон болон байгаль, шинжлэх ухаан, техникийн элементүүдтэй танилцуулах
  • Зохион бүтээх, урлаг, хөгжим, уран сайхныг нь хөгжүүлэх
ХҮҮХДИЙН ТОГЛООМ ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ. ҮҮНД:
Биед нь харшлах ямар нэгэн хорт бодисын нөлөөгүй
Угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн
Хүүхдийнгар, нүүр, нүдийг гэмтээх хурц үзүүргүй
Сэтгэхүйг хөгжүүлэхэд зориулагдсан байх шаардлагатай.
Хөгжингүй орнуудад тоглоомны импортын асуудалд онцгой анхаарч, лабораторийн шинжилгээнд хамруулан, хүүхдэд хор хөнөөлгүй гэж үзсэний үндсэн дээр өөрийн улсын стандартад нийцвэл импортлох, худалдаалах зөвшөөрөл олгодог байна.
Хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд илүү өртөмтгий байдаг бөгөөд бага хэмжээний хортой зүйл байсан нь ч хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхэд эрүүл мэндээр хохироход хүргэдэг.
 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35,000 хүүхэд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг бөгөөд түүнээс хэд дахин олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордлогод өртсөөр байгааг дурьджээ. Хүүхэд химийн бодисын нөлөөлөлд насанд хүрсэн хүмүүсээс илүү өртдөг. Учир нь:
Хүүхэд эхийн хэвлийд үр хөврөл байх үеэсээ л эхэсээр дамжин, химийн бодист өртөж эхэлдэг байна. Зарим төрлийн химийн хорт бодисууд нь нярай хүүхдийн гол тэжээл болох эхийн хөхний сүүнд их хэмжээгээр хуримтлагддаг.
Нярай хүүхдийн бие махбод нь химийн бодисоос хамгаалах, түүнийг хоргүйжүүлэх механизм хөгжөөгүй байдаг.
Хүүхдийн тархи болон эд эрхтэний тогтолцоо нь байнга өсөж, хөгжиж байдаг ба ямар нэгэн гэмтэл, хордлогод маш эмзэг байдаг.
Нярай хүүхдийн амьсгалалт хурдан, хооллолтын хэмжээ нь биеийн жинтэй нь харьцуулахад насанд хүрэгсдээс харьцангуй их байдгаас тэд ус, хүнс, агаараар химийн бодист өртөх нь их байдаг.
Хүүхэд гадаа тоглож, ихэнх цагийг өнгөрөөдөг бөгөөд хэрэв тэдний тоглож буй орчин хүнд метал, пестицидээр бохирдсон байх тохиолдолд хорт бодист өртөх магадлал ихэсдэг байна.
Бага насны хүүхдүүд гэр ахуйд хэрэглэгддэг цэвэрлэгээний шингэн, будаг, гоо сайхны хэрэглэл бусад ахуйн хэрэглээний химийн бодисуудад өртөх эрсдэл өндөр байдаг.
Химийн бодисын хор хөнөөлийн талаар хүүхэд мэдлэг багатай байдаг нь химийн бодист өртөх эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг.
СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС
Судалгаанд нийт 62 ширхэг тоглоомыг хамруулсан бөгөөд түүнээс 98% нь БНХАУ-ынх байгаа нь Монгол Улсад худалдаалагдаж байгаа ихэнх хүүхдийн тоглоом нь БНХАУ-аас импортлогдож байгааг харуулж байна.
ХӨНГӨН ЦАГААН:
1.  Буунд 8338.4 мг/кг байсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 1,5 дахин их байв.
КАДЬМИ:
1.  Резинэн бар зөвшөөрөгдөх хэмжээ(1.30мг/кг)-нээс 1,3 дахин их,
2.  Резинэн ирвэсэнд 1 дахин их агуулагдаж байв.
ХРОМ:
1.  Шажигнуур тоглоомонд 1 дахин их (60.88мг/кг)
2.  Эмийн халбаганд  1,3 (78,14 мг/кг) дахин их
3.  Резинэн ногоон мэлхийнд 1,4 (84,57 мг/кг) дахин их
4.  Улбар шар наймаалжинд 1,7 (101,5 мг/кг) дахин их
5.  Угжинд 1,7 (106,2 мг/кг) дахин их,
6.  эмийн халбаганд 4,8 (289,87 мг/кг) дахин их,
7.  хуванцар эрэгтэй барбинд 2(120.42 мг/кг) дахин их
8.  хуванцар мууранд  1,2 (74.12 мг/кг) дахин их байгаа
ХАР ТУГАЛГА:
1.  Баатар тоглоомонд 1,2 (17,18 мг/кг) дахин их,
2.  Цэргийн ачаатай машинд 1,3 (18,11мг/кг) дахин их
3.  Ирвэсэнд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 8,3 (112,04мг/кг) дахин их,
4.  Баранд 11,5 (155,42мг/кг) дахин их 
ЦАЙР:
1.  Шааранд 1.5 (5845,71 мг/кг) дахин их
2.  Төмөр машинд 1,9 (7284,16 мг/кг)дахин их байв


1.  Судалгаанд хармуулсан хүүхдийн толгоомонд 26%-д нь химийн бодис болох хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис ЕХ улсын зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна.
2.  Үүнээс хамгийн их буюу 50% нь хромын агууламж өндөр байсан нь хүүхдийн нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг болохыг судлаачид дурьдсан. Мөн хүүхдэд харшил үүсгэдэг байна.
3.  Судалгаанд хамруулсан хүүхдийн тоглоомын 25% нь хар тугалганы агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулдаг байна. Энэ нь харшил загатнаа үүсгэдэггүй байна.
4.  Судалгаанд хамруулсан резинэн бар болон ирвэс тоглоомонд кадьми болон хар тугалга зэрэг 2 төрлийн хүнд металлын агууламж өндөр байгаа нь бөөр, уушги  ба гэдэс дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх мөн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөлөл үзүүлэх шалтгааны нэг болдог байна.
Цаашид авах арга хэмжээ:
Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж
Тоглоомын тусламжтайгаар таны балчир үр эхлээд ажиглан харж, дараа нь хүрч, гартаа атгаж, амандаа хийх зэргээр хорвоотой танилцаж эхэлдэг. Иймд хүүхдэдээ тоглоом сонгохдоо юуны өмнө аюулгүй байдлыг анхаарах нь тун чухал гэдгийг санах хэрэгтэй.
Хүүхдийн тоглоомтой хамааралтай хууль эрх зүйн орчин байдаг уу?
Монгол улсад мөрдөгдөж байгаа хүүхдийн тоглоомын стандарт эрүүл ахуйн шаардлагыг заавал мэддэг байх шаардлагатайг анхааруулах нь зүйтэй.  Хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын стандартчиллын байгууллагын ISO:8124 "Тоглоомын аюулгүй байдал" багц стандартуудыг Монгол улсын стандартаар баталсан. Энэхүү багц стандартууд нь 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

-  MNS ISO 8124-1:2011- Тоглоомын аюулгүй байдал. 1-р хэсэг.Физик болон механик шинж чанараар аюулгүй байдлыг тодорхойлох

-  MNS ISO 8124-2:2011- Тоглоомын аюулгүй байдал. 2-р хэсэг. Шатамхай байдал

-  MNS ISO 8124-3:2011- Тоглоомын аюулгүй байдал. 3-р хэсэг. Тодорхой элементүүдийн шилжилт

-  MNS ISO 8124-4:2011- Тоглоомын аюулгүй байдал. 4-р хэсэг. Гадна ба дотор ашиглагддаг савлуур болон гулгуур болон түүнтэй адил тоглоом
Хэдий эдгээр стандартууд Монгол улсад мөрдөгдөж байгаач олон улсын хэмжээнд одоог хүртэл хүүхдийн тоглоомны найрлага, орцыг тоглоомны шошгонд заавал заахыг хуульчилж, журамлаагүй байна.
Бидний хүүхдэдээ худалдан авч өгдөг тоглоомонд шошго байдаг боловч уг шошгонд тухайн тоглоомын химийн найрлагагыг харуулсан мэдээлэл байдаггүй. Тиймээс аюулгүй бүтээгдэхүүнийг худалдаж авах баталгаа байхгүй гэсэн үг юм.
Хүүхдийн тоглоомыг худалдаж байгаа хүнээс тухайн тоглоомонд орсон химийн бодисын найрлагын тухай асуух хэрэгтэй. Тэд танд тоглоом нь ямар найрлагатай болохыг хариулах ёстой. Харамсалтай нь дэлгүүрийн худалдагч нар энэхүү мэдээллийг бүрэн өгөх чадваргүй эсвэл мэдлэггүй байдаг. Хэдий тийм ч эцэг эх бүр худалдан авалт хийх болгондоо асууж лавласнаар өөрийн хүүхдийн эрүүл мэндийн хамгаалалт болон тоглоомыг үйлдвэрлэх, импортлох, худалдаалах үйл ажиллагаа явуулж буй хүмүүст нөлөөлөх болно.

Ерөнхий зөвлөмжүүд:
  • Цөөн тооны чанартай тоглоом худалдаж авах зорилго тавь.
  • Үнийг нь хар, маш хямд тоглоом ихэвчлэн аюултай химийн бодис агуулсан байдаг учир худалдан авахаас зайлсхий.
  • Тоглоомыг үнэртэж үз! Маш хурц үнэртэй болон хүрэхэд тааламжгүй мэдрэмж төрүүлж буй тоглоомыг бүү худалдаж ав.
  • Хүүхэд тоглоомыг унагах, эвдлэх, мушгих, түлхэх, шидэх зэрэг тохиолдолд хурц үзүүртэй эсвэл хэт жижиг хэсэг болон задрах эд анги тоглоомонд байгаа эсэхийг шалгаж үзсэнээр үүнээс шалтгаалан гэмтэх, залгихгэх мэт эрсдлээс хамгаалах болно.
  • Аливаа шинэ тоглоомыг задлаад ууршиж болох зарим нэг аюултай бодис ууршиж дуустал хэсэг хугацаанд хүүхдийн өрөөний гадна байлгаарай.
  •  Тоглоомны ёс зүйн болон хэрэглээний бусад холбогдох эх сурвалжаас дэлгэрэнгүй мэдээлэл олж аваарай.
Тоглоом худалдан авахдаа ямар төрлийн тоглоом гэдгээс нь хамааруулан дараах зөвлөгөөг хүргэж байна.
 
1.  Хүүхэлдэй: Охидын тоглодог хүүхэлдэйнүүд ихэвчлэн хуванцраар хийгддэг бөгөөд химийн бодис ихээр агуулдаг. Тухайлбал тэдгээрийн хувцас, гоёл чимэглэлийн хэрэгсэл цахилгаан эд ангиудыг агуулсан байдаг.
Зөвлөгөө
  • Жижиг хүүхэлдэй худалдан авахаас зайлсхий! Тэд ихэвчлэн чимэглэлийн гэсэн ангилалд хамаардаг учир химийн бодисын хууль эрх зүйн хязгаарлалтад хамаарагддаггүй байна.
  • Худалдан авах гэж буй хүүхэлдээний шошгон дээр “Эко” гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.
  • Хэрэглэхийн өмнө хүүхэлдэй болон түүний чимэглэлүүдийг  сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй.
2.  Чихмэл тоглоом: Энэ ангилалд Teddy баавгай болон бусад төрлийн чихмэл тоглоом орно. Урт ширхэгтэй нийлэг үслэг даавуугаар хийсэн чихмэл тоглоом ихэвчлэн харшил үүсгэдэг бөгөөд даавууны нарийн үс ширхэгийг хүүхэд  залгих  аюултай. 

Зөвлөгөө
  •  Байгалийн гаралтай болон органик үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд “Эко” шошго байгаа эсэхийг шалгах
  •  Хэрэглэхийн өмнө угааж, агаарт хатаах
  •  Үнэгүй, бэлэг дурсгалын тоглоомоос зайлсхийх.
3.  Модон тоглоом: Модон тоглоомонд таавар, эвлүүлдэг тоглоом, хүүхэлдэйн байшин, угсардаг тоглоомууд багтдаг. Будаггүй, хатуу модон тоглоомын зарим нь аюулгүй боловч зарим нь аюултай байж болно. Цавуу агуулсан модон тоглоом нь хорт хавдар үүсгэгч химийн бодис формалдегид агуулж байх магадлалтай учир илүү аюултайд тооцогддог. Лак болон хүнд металл түүний дотор хар тугалга агуулж болох модон тоглоомноос болгоомжлох  хэрэгтэй.

Зөвлөгөө
  •  Наасан хэсгүүд нь аль болох цөөн бүрдсэн хатуу, модон тоглоом худалдаж авах.
  • Лакдаагүй, будаггүй эсвэл байгалийн будаг, өнгөлгөөтэй химийн хоргүй тоглоом худалдан авах.
4.  Хуванцар тоглоом: Зөөлөн хуванцар тоглоомонд синтетик резин тоглоом, шаар, зөөлөн хуванцар гэх мэт тоглоомнууд багтах бөгөөд эдгээр нь дааврын тогтолцоонд нөлөөлөх фталат нэгдлийг агуулж болно. Хатуу хуванцар тоглоом нь фталат бага агуулах магадлалтай учраас аюул багатай байдаг. Гэсэн хэдий ч, тэдгээр тоглоомнууд нь заримдаа хүнд металл болон бусад аюултай бодисыг агуулж болно.

Зөвлөгөө
  •  Байгалийн резинэн тоглоом сонгох
  •  Шошгон дээр PVC-free, Free phthalate гэсэн бичигтэйполивинилхлор болон фталат агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгох
  •  Химийн бодис хүчтэй үнэртэж буй бүтээгдэхүүнээс зайлсхийх
5.  Гоо сайхны  болон будгийн хэрэгсэл: Энэ ангилалд тосон будаг, будгийн харандаа,  усан будаг, баримлын шавар, гарын болон нүүрний усан будаг, гоо сайхны будгийн иж бүрдэл зэрэг багтана. Гоо сайхны иж бүрдэл нь хар тугалга, формальдегид болон фталат агуулдаг. 2009 онд Канадын Засгийн газрын Эрүүл мэндийн холбооноос  хүүхдийн нүүрний будганд хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадьми,  сурьма зэрэг хүнд металл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн болохыг мэдээлсэн байна. 

Зөвлөгөө
  • Гоо сайхны тоглоом нь насан туршид эдгэрэшгүй харшил үүсгэж болзошгүй тул худалдаж авахгүй байх
  •  Хүнсний болон ургамлын будагтай бүтээгдэхүүн сонгох
6.  Цахилгаан үүсгүүртэй тоглоом: Энэ хэсэгт зайгаар болон цахилгаанаар ажилладаг тоглоомууд багтдаг. Тухайлбал DVD тоглоом, цахим тоглоом, гар утас, цахилгаан машин, галт тэрэг, компьютер зэрэг электрон бараа бүтээгдэхүүн багтана. Эдгээр тоглоомны зай гоожсоноос үүсэх бромт нэгдлийн хордлогын эрсдэлтэй.
Зөвлөгөө
  • Бага насны хүүхдүүдэд цахим болон зайгаар ажилладаг тоглоомуудыг худалдан авч өгөхөөс зайлсхийх.
    Нийтэлсэн. Арга зүйч. Ч. Оюунцэцэг 
Хүүхэдтэйгээ хамт хийгээрэй

Нэхмэлийн жаахан утас, ариун цэврийн цаасны голоор юу хийж болохыг хараач

Шинэ жилийн хөөрхөн чимэглэл 

Үнэтэй, таалагдахгүй бэлэг авч мөнгөө үрж, сэтгэл гонсгор үлдсэнээс хүүхдүүдтэйгээ бүтээлчээр шинэ жилийн гоёлоо хийвэл зугаатай, сурах үр дүнтэй.  
Үүний тулд:
Өнгө өнгийн нэхмэлийн утас
Ариун цэврийн цаасны гол
Хайч
Харандаа
Шугам байхад л болно. 


1. Цаасны голыг хавтгайлж байгаад 2 см-ийн өргөнтэй хэмжиж, зураад, хайчлахад ижил хэмжээний цагирагууд үүснэ. 


2. Нэхмэлийн утсыг 35 см-ийн урттай хайчилна. Хэр их утас орох нь 5 дах алхамаас тодорхой болно. 


3. Утасны хоёр үзүүрийг нийлүүлж бариад, нөгөө битүү талыг цаасан цагирагны гол руу шургуулаад хоёр үзүүрийг гогдож авна. 




4. Гогдож авсан хоёр үзүүр цаасан цагирагаас доош унжиж байх ёстой. Нөгөө тал нь цагирагийг орооно.  


5. Дээрхийг цаасан цагирагийг бүрэн бүрэгдтэл хийнэ.  



6. Цаасан цагираг бүрэгдэж дуусахад унжсан үзүүрүүдийг цагирагийн гол руу чихэж, нөгөө талаар нь гаргаж ирнэ. 


7. Гаргаж ирсэн үзүүрийг утсаар холбож уяад л хөөрхөн жижиг өвлийн малгай болно. 
8. Эцэст нь илүүдэж буй үзүүр хэсгийг хайчлахад малгай бэлэн болно. 


Хүссэн өнгөөрөө хэд л бол хэдийг хийж гацуур модоо, өрөөгөө, дотны хүндээ өгөх бэлгээ, цүнхээ, гар утсаа гээд хүссэн болгоноо чимэглэж болно.




Ноосон утсаар туулай хийх


Бид өмнө нь ноосон утсаар бөмбөлөг хэрхэн хийх, түүнийгээ ашиглан цасан хүн болон амьтад хийх аргачлалтай танилцуулсан билээ. Энэ удаа ноосон утсаар амьтан (туулай) хийх өөр нэг шинэ аргыг танилцуулъя.

Хэрэглэгдэх зүйлс:
•    Бор, хар ба цайвар өнгийн ноосон утас
•    Нимгэн эсгий
                                                         Хайч
                                                         Цавуу

Хийх аргачлал:






•    Бор өнгийн ноосон утсаар долоовор, дунд хуруугаа 60 удаа сулавтар орооно.











•    Ороож дуусаад хуруунуудаа сугалж авна.












•     Өөр нэг утас авч уртааш нь тавиад, дээр нь ороосон утсаа байрлуулж, голоор нь хоёр удаа зангидаж уяна.










•    Дараа нь  битүү талуудыг дагуулан хайчилна.












•    Хайчилсны дараа ингэж харагдана.












•    Бас нэг жижиг бөмбөлөг хийнэ. Хуруугаа утсаараа арай цөөхөн  (50 удаа) орооно.
  










•    Хоёр бөмбөлгөө хооронд нь нийлүүлж уяна.












•    Нимгэн эсгийгээр 4 см орчим урттай хоёр чих хайчилна.










•    Хоёр чихээ жижиг бөмбөлөг буюу толгойд нь шургуулж, цавуугаар нааж тогтооно.










•    Цагаан хөвөнгөөр сүүл хийж, наана.












•    Цагаан хөвөн, хар утасны өөдсөөр нүд хийнэ.











•    Цайвар өнгийн утсаар сахал хийж наана.




    Туулай бэлэн боллоо

Хүүхэдтэйгээ хамт "Хэрэм" хийгээрэй 
Намрын налгар сайхан өдөр ангидаа хүүхдүүдтэйгээ гарын доорх зүйлс ашиглан  хийгээрэй.
Хэрэгтэй зүйлс:

Дууссан ариун цэврийн цаасны гол
  • Өнгийн цаас
  • Хайч
  • Цавуу, скоч
  • Боргоцой


1. Өнгийн цааснуудаа дараах хэлбэртэй хайчилна.



















2. Ариун цэврийн цаасны голоо скочоор бүрнэ. Ингэхдээ цаавуутай талыг гадагш нь харуулж өнхрүүлнэ.


















3. Өнгийн цааснуудаа дараах байдлаар хайчилж, хуваана. 


















4. Дараа нь хэрэмний толгой гар, хөлийг хийнэ.



















5. Наасан хэсгүүдээ их биедээ тогтооно.

























6. Хэрэмний сүүл, хамрыг боргоцойгоор хийнэ. 


























ЗӨВЛӨГӨӨ

2 настай хүүхдийн хөгжлийн  онцлог

·         Хэвийн өсөж байгаа бол биеийн жин нь 12 – 12.5 кг, өндөр нь 84-85 см байна.
·         Гол хэрэгцээ нь хөдөлгөөн
·          Харандаа барьж юмны дүрс төсөөг гаргах гэж оролдоно.
·         Үндсэн өнгө ба нарийн авиа, дууны өндөр намыг ялгаж эхэлдэг.
·         Авиа дууны аянд тохируулан хялбар хөдөлгөөн хийнэ.
·         Үгийн нөөц нь 250 – 300 орчимд хүрнэ.
·         1.5 нас хүртлээ хүүхэд 30 -100 үг мэддэг боловч түүнийгээ цөөн хэрэглэнэ.

3 настай хүүхдийн  хөгжлийн онцлог

Хүний амьдралын хамгийн баяр баясгалантай, тайван насны нэг.
·         Сэтгэл санааны хямрал тэр болгон тэвдүүлэхгүй бөгөөд 2 настай үеийн түгшүүр айдас бараг арилсан байна.
·         Өөрсдийн санаснаар хийх гэж зүтгэхээ болино.
·         Магтаалын үг дуулахын тулд бүхнийг хийнэ.
·         Үгэнд тун амархан орно.
·         Тэдний нэг онцлог бол гэр бүлийн доторх харилцаа, түүнд соргог ханддаг явдал
·         Хүлээн авах чадвар хөгжинө.
·         Анхаарал сайжирч ямар нэг зүйлийн тухай удаан тогтож ярьдаг болно.
·         Хэл ярианы хөгжилтэй холбоотойгоор түүний дүрслэн бодох, сэтгэхүйн ажиллагаа хөгжинө.
·          Шинэ үг бүрийг сэтгэл хөдлөн хүлээн авна.
·          Заримдаа өөрөө өөртэйгөө ярьж түүнийгээ үйл хөдөлгөөнөөр илэрхийлнэ.
·          Тоглоомоос сэтгэлийн асар их баяр баясгалан олж авна.
·         Хамтран тоглож эхэлнэ.
·         Тоглоомоо хуваалцах, өөрийн ээлжээ хүлээх, сольж тоглох зэрэг дадал эзэмшинэ.
·          Зураг зурах тун дуртай.
·          Юмны өнгө мэдрэх, ялгах чадвар аажмаар сайжирна.
·         Хүүхэд эхлээд улаан, хөх, цагаан, шар өнгийг мэдэрнэ.
·         Анхаарал нь тогтвортой, богино хугацаанд төвлөрөх чадвартай. 10 минутанд анхаарал нь 7 – 9 удаа хувьсан өөрчлөгдөнө.Нэг зүйл дээр 2 минут хэртэй анхаарлаа төвлөрүүлдэг боловч дороо сарнина.
·         Эцэг эхдээ хязгааргүй хайртай, өөртөө ч сэтгэл хангалуун байна.
·         1200 – 1500 үгийн дотор ярина.

4 настай хүүхдийн хөгжлийн  онцлог

Бага насны хамгийн ярвигтай үе   - “Уяанаас алдуурсан нас”
·         Хамтарч тоглох дуртай боловч хоорондын харилцаа нь нилээд ээдрээтэй болж ирнэ.
·         Тоглож байхыг нь харахад сүр­дүү­лэг, хашхираан, хатуу шаард­лага, маргаан голлож байх нь ажиглагдана.
·         Харилцааны нэг гол хэлбэр бол өөрий­гөө магтах, бие биедээ гайхуулан ярих зан
·         Шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нилээд бүдүүлэгдүү харил­цаа­тай, бусад хүмүүсийн санаа бодол, хүсэл сонирхол түүнд хамаагүй мэт авирлана.
·         Өөрсдийн санасан зоргоор аашилна.
·         Маргахдаа амархан, сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй эсвэл ичимхий, үг дуугүй байдал гаргана.
·         Тэнэг мангар, ховдог, гахай гэх мэт бүдүүлэг үгийг амархан тусгаж ямагт хэрэглэх дуртай.
·         Эрхийн тухай өвөрмөц өөрийн гэсэн бодолтой, харсан юм болгон минийх байх ёстой гэж бодно.
·         Бусдын тоглоомоор тоглож байгаад аваад явчихна. Энэ нь хязгаар­лагдмал сэтгэлгээтэй холбоотой.
·         Сэтгэц, хөдөлгөөний энерги нь гайхалтай их. Өдөржин гүйж харайж, тоглож наадна.
·         Ярих хүсэл нь их, хэл ярианы зөв хөгжилтөд анхаарах хэрэгтэй.
·         Эд юмсын тухай тодорхой төсөөлөл бүрэлдэж эхэлнэ.
·         Дүрслэн тоглох дуртай.
·         Төрөл бүрийн буу зэмсэг, машин техникийн нэрийг амархан тогтооно.
·         Хурц тод өнгөтэй, гоё сайхан хэлбэртэй, хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж авна. Дүүгээ зурвал гутлын хонх, өвөөгөө зурвал таяг гаансыг нь тод дүрсэлдэг ажээ.
·         Тэдний мэддэг бүх үгийг жагсаан үзэхэд
-              50% нь нэр үг
-              28% нь үйл үг
-              12% нь тэмдэг үгс байна.
·         Төрөлх хэлний үндсэн дүрмүүдийг ямар ч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшинэ.
·         Тэдний их энерги, түргэн өөрчлөгдөх бодол санаа нь хүсэл эрмэлзэл зорилгыг маш хурдан хугацаанд сольж орхидог байна.



5 настай хүүхдийн хөгжлийн онцлог
Тайван тааламжтай насны нэг
·         Нөхөрсөг хоорондоо эвтэй найртай болж ирнэ.
·         Өөрийн хийж чадах зүйлээ л сонгон авч хийнэ.
·         3 насны үеийнх шигээ хамтач нөхөрсөг болж ирнэ.
·          Хүмүүст магтуулахыг ямагт хүснэ.
·         Аливаад тун ажил хэрэгч байдлаар хандана
·         Гэр орондоо их хайртай. Үе тэнгийнхэн рүүгээ тэмүүлэх нь ихэснэ.
·         Гэртээ байхаас илүү цэцэрлэгт байвал түүнд ашигтай. Тэд амьдралын харилцааны баялаг туршлагыг хамт олны дунд байхдаа олж авдаг байна.
·         Туршлагатай багшийн нөлөөгөөр сайн чанарыг өөртөө шингээн авах, өөрийн болгох бүрэн боломжтой.
·         Анхаарал нь хөгжиж ирнэ.
·         Бодож санаснаа өөрийн үгээр чөлөөтэй илэрхийлэх гэж оролдоно.
·         Үг яриа, сэтгэхүйн хөгжлийн холбоо­той­гоор ой тогтоолт нь эрчимтэй хөгжинө.
·         Тогтоосон зүйл удаан хадгалагдана
·         10–аад нэр тогтоолгоход 5 – 7 орчмыг нь тогтоосон байна.
·         Ярианы гол хэлбэр нь тоглоомын хэл бө­гөөд сэтгэлийн их хөдөлгөөнтэй, уран дүрс­лэл­тэй, үнэн сэтгэлээсээ ярилцана.
·         Дотоод ярианд мөн шилжинэ.
·          Тун их сониуч
·         Бие бялдар мэдэгдэхүйц өснө. Хөдөл­гөө­ний эвсэл сайжирч, хол газар удаан явах чадвартай болно.
·         Аливаад шаргуу тэвчээртэй хандана. Гэвч зарим үйл нь эцэг эхийн эгдүүг хүргэх үе тохиолдоно. 

6 настай хүүхдийн хөгжлийн онцлог

Асар их хүч агуулсан нас
·          Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чад­даг­гүй, харин сэтгэлийн хөдөлгөөн нь түүнийг удирдагттай холбоотой.
·         Тэдний булчин бүр тасралтгүй хөдөл­гөөн үйл ажиллагааг шаардана.
·         Гэрийн эд хогшил тэдний хувьд тог­лоом, тоглох талбар болж хувирна.
·          Үг ярианы гоо сайхныг тэр болгон анхаа­рхаа болино.
·          Үгээ нэг их тод хэлэхээ больж хурдан хурдан давхцуулан эсвэл хэлэх үгүй нь мэдэгдэхгүй арайхийн нэг үг зөөж хэлнэ.
·         Өөрийн гутал хувцас хунарт ч тэр бүр анхаарахгүй. Заавал шинэ хувцас өмсөнө гэж зүтгэхээ болино. “Өвдөг тохой нь цоорхой, гутал нь урагд­сан шинжээр нь тэднийг 6 настнууд гэж амархан таньж болно” гэж сур­ган хүмүүжүүлэгчид үздэг байна.
·         Өөрсдөдөө анхаарал тавихыг гол болгож эхэлнэ. Тойрон буй хүмүү­сийн анхаарлыг өөртөө татахын тулд янз бүрээр оролдон хичээнэ.
·          Биеэ магтах дуртай болно.
·         Тэд хийж чадахгүй, хүч хүрэхгүй зүйлийг ч хийнэ гэж онгирно. Тэгсэн атал угаах, цэвэрлэх, эмхлэх ажилд дургүй.
·         Анхаарал нь нэлээд хөгжинө. Нэг зүйл дээр 25 – 30 минут хүртэл тогтвортой байлгаж чадна.
·         Нэг зэрэг 5 – 6 шинэ зүйл заах үзүүлэх, харуулах нь зохимжгүй
·         Үгийн нөөц 14000 орчим болно. 1920 – 1930 аад оны үеийн хүүхдийг бодвол 500 - 600 үгээр нэмэгдсэн тооцоо гарчээ.
·         Улаан, шар, хөх, цэнхэр үндсэн өнгөөс гадна хар хүрэн, цагаан бор, бор шар… гэх мэт өнгүүдийг мэддэг болно.
·          Авиа дууны 3 – 5 орчим өнгийг ялгах чадвартай ба сонорын хөгжилт том хүнийхэд хүрнэ.
·         Их бардам нэр төрөө боддог улс.
·         Бороо, гал, шуурга, салхинаас их айна. Харанхуй, амьтан шавжнаас айна. Хүүхэдтэйгээ түүний айдасны талаар ярилцах. Хүүхэд тань айж бай­гаа нь таньд “инээдтэй” юм шиг санагдавч хүүхдийн хувьд энэ бол үнэхээр бодит зүйл байдаг гэдгийг ойлгож, хүүхдийг айдасгүй болгохын тулд түүнд таны хайр халамж, тусламж хэрэгтэй.
·         Анхаарвал зохих зүйл нь хүүхдийн хэл яриа. Хэл ярианд нь анхаарал тавьж, зөв яриулж сургах хэрэгтэй
·         Түм буман “ Яагаад? “ гэсэн асуулт тавина.
·         Энэ насандаа л байгаль орчин, эргэн тойрны хүмүүс, ертөнцийн тухай мэдэхийг оролддог. Тэдний энэ ер бусын сонирхол нь сургалтад бэлэн байгааг нотолно.
·         7, 8 настны адил уншиж, бичиж, тоолж сурна. Харин гарын жижиг булчин сайн хөгжөөгүй байна
·         Тоглоом их чухал. Хичээл сургалтыг тоглоом мэт хүлээн авдаг. Шинэ зүйлийг тоглоомоор дамжуулан өгвөл илүү үр дүнтэй. Энэ нь эцэг эх, багшаас сургалтын шинэ арга барилыг шаардаж байна гэсэн үг

·      Дотоод ертөнц ер бусын сонирхолтой. Эцэг эх өөрт нь тохирсон зүй­лийг өгч өөрийнх нь боломжид тохирсон мэдлэг чадвар төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй.

No comments:

Post a Comment