Манай цэцэрлэгийн веб сайтаар аялан зочилж байгаа эрхэм
таньд чин сэтгэлийн мэндчилгээ
дэвшүүлье.
Бялзуухай цэцэрлэг нь Орхон
аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр
сарын 25-ны өдрийн А/496 тоот захирамжаар байгуулагдаж 2014 оны 01 дүгээр сарын
02-ны өдөр нээлтээ хийж хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Манай хамт олон хүүхэд тоглонгоо хөгжих сургалтын орчин бүрдүүлж,
хүүхэд бүрийн хөгжлийн суурийг
судлан таньж, тэдний авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, хүүхдийг өөртөө итгэлтэй, үндэсний
уламжлал, зан заншлаа дээдэлдэг эрдэм боловсролтой “Зөв монгол хүн” болгон
төлөвшүүлэхэд сэтгэл зүтгэлээ зориулан
ажиллаж байна.
Бид бүхэн цэцэрлэгийн өнөөгийн
байдал, хүүхэд хөгжүүлж буй үйл
ажиллагаа, багш ажилчдын хөдөлмөр, бүтээлч байдал, эцэг эхийн хамтын үйл
ажиллагаа, зөвлөмж зөвлөгөө, цаг үеийн
мэдээлэлийг интернетийн орон зайг ашиглан та бүхэнд хүргэж байх болно. Иймд эрхэм зочин та бидэнд үнэтэй санал зөвлөмжийг
илгээн, зөвлөн туслагч байхыг хүсэхийн
ялдамд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Хүүхдийн
сайн сайхан, хөгжил дэвшилд өөрийн мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө
зориулан яваа эрдэмтэн олон багш нар, бяцхан шавь нар, ажилтан албан хаагчид,
эцэг эхчүүд та бүхэндээ эрдмээр баян,
эрүүл энх байхын ерөөлийг өргөн барьж
ажлын амжилт, амьдралын баяр баясгалан, аз жаргалыг хүсэн мэндчилье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Төрийн алтан жолоог хүүхдийн заяа түшиг
Түмний тунгалаг мэлмийг хүүхдийн жаргал мялааг
ОРХОН
АЙМГИЙН БЯЛЗУУХАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН
ЭРХЛЭГЧ
: М.АРИУНЖАРГАЛ
No comments:
Post a Comment